New York-ын ДийЖэй УБ хотын залуусыг доргионо

Ричард Дуранд зэрэг алдартай томоохон ДийЖэй нар Монголд ирэхдээ тоглодог гэдгээр бидний сайн мэдэх iLoft Function house энэ өвлийн томоохон арга хэмжээгээ бэлтгэж байгаа гэнэ. Энэ удаад Улаанбаатар хотод Нью-Йорк хотын Brooklyn дүүргээс гаралтай "Dj ЕВ-1" хэмээх залуухан ДийЖэй бүсгүй өөрийн гайхалтай хөгжмийг толилуулах ажээ. Нью-Йорк хотын чөлөөт уран бүтээлч дийжэй маань Азийн тойрон аялалын дагуу Улаанбаатар хотод ирж буй нь энэ юм. Тэрээр нэрт дуучин 50 cent, Kanye West нартай хамтран ажиллаж байсан  туршлагатай  дийжэй гэдгийг дуулгахад таатай байна. Мөн энэ арга хэмжээнд урилгаар Монголын номер нэг Hip Hop and RnB Dj Заяа болон АНУ-д арав гаруй жил амьдраад эх орондоо ирээд байгаа Hip Hop and RnB Dj Чин нар оролцож залууст бид бүхэнтэй нэгэн сайхан үдшийг хөгжимлөг зугаатай өнгөрүүлэхээр болжээ.

Энэ сарын 27 буюу ирэх баасан гаригийн үдшийн 21 цагт "iLoft Function house"-д болох METRO TREND PARTY -д хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Уншсан: 721 | Сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл оруулах
Та нэвтэрсний дараа сэтгэгдэл бичих боломжтой!
Энд дарж нэвтэрнэ үү.