
1999-2002 оны хооронд амжилттай уран бүтээлээ туурвиж байсан Alice Deejay гэх хамтлагын 2 гишүүн Jeffrey Sutorius гэгч залуутай нэгдэн хамтлаг байгуулсан нь одоогын Dash Berlin билээ. Тэдний анхны Сингл болох Till the Sky Falls Down нь дэлхий дахины олон сонсогчидийн таашаалыг хүртэж удаан хугацаанд хит болсон юм. Өмнө нь бид та бүхэнд тэдний Waiting хэмээх Синглийн клипийг өндөр чанартайгаар татаж авахаар хүргэж байсан бол энэ удаад тэдний The New Daylight цомогт нь багтсан Never Cry Again дууных нь клипийг өндөр чанартайгаар монгол хостуудаас татаж авахаар хүргэж байна. Өнгөрөгч оны босгон дээр Dash Berlin монголд ирж нэг шөнийг хамтдаа доргио өнгрөөснийг санаж байгаа байх. Тэгвэл энэхүү клип дээр тэрбээр Монголд өнгрөөсөн мөчүүдээсээ болоод тоглолтыхоо хэсгээс оруулжээ. Ямартай ч та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хэмнэлийг мэдэр :D