Төрөл: Адал явдал, гэмт хэрэг,
Үргэлжлэх хугацаа: 151 минут
IMDB үзүүлэлт: 8.5/10 (239707 уншигчдаас)
IMDB хаяг:
http://www.imdb.com/title/tt0407887/ Хэмжээ: 1.47 Гигабайт
Авсан шагналууд:Won 4 Oscars. Another 49 wins & 53 nominations
Найруулагч: Мартин Скорсисс
Зохиолчид: Уллиам Моннахан
Дүрүүдэд: Леонардо Дикаприо , Матт Дамон , Жэйк Николсон , Мак Волберг , Мартин Шинн , Рэй Винстоун , Вера Фамига , Энтони Андерсон , Алек Болдвин
Киноны талаар танилцуулга: Ертөнцийг яг ямар талаас нь харж буйгаас шалтгаалан хувь хүний зан чанар болон үзэл бодол нь тодорхойлогддог. Харин хувь хүн гэх дотоод үзэл бодлын үндэслэл нь түүний өмнөх амьдрал болоод одоо оршин буй нийгмийн тогтолцооноос шууд хамаарч байдаг. Үүгээрээ хүнийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх тэр нийгэм нь өөрөө бохир байвал түүнээс гарч буй үр дагавар буюу хүн нь бүр илүү бохир болж төлөвшдөг. Америк орны тухайд , хэдий ардчилал хүний нийгэм тогтсон орон ч гэлээ хил хязгаараа давсан шударга бус зүйлс болон хүний ёс улам ихээр зөрчигдөж буй орны нэг юм. Яг энэ утгаар зохиолч одоогийн Америк улсын бохир нийгэм ,түүнд хар тамхи, мөнгө угаах гэх зүйлсийг зохиолдоо харуулахыг зорьсон бөгөөд түүний энэ зоригтой алхам ,шийдэл нь хожмоо кино шүүмжлэгчид болон үзэгчдийн анхаарлыг татаж талархалыг хүлээсэн юм. Үүгээрээ тэрбээр 2007 онд болсон
Оскарын 50 дахь шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны
"Шилдэг зохиолч" төрлөөр нэр дэвшиж ялалт байгуулсан юм. Мөн
"Шилдэг найруулагч" , "Шилдэг зураглаач" ,
"Шилдэг хянан тохиолдуулагч" зэрэг нийт 4 төрлөөр уг кино Оскарын шагналыг хүртсэн ба бусад улс орны шагнал гардуулах ёслолд 53 төрөлд нэр дэвшиж 49-д нь ялалт байгуулсан энэхүү амжилтаараа дэлхийн шилдэг 250 киноны
#27 дугаарт жагссан байна.
Кинонд гарах үйл явдал:1980-аад оны үед Иреланд орны нийгэм бүхэлдээ эмх замбараагүй, хүн ардын амьдрал ч туйлын хэцүү бэрх байлаа. Хар тамхи, хүний наймаа зэрэг муу муухай зүйл цэцэглэн хөгжиж бүх процесс нь тэнд явагддаг байлаа. Энэ л үед эд хөрөнгөний төлөө хүний амь хөнөөн , яахаас ч үл буцахааргүй харгис хэрцгий
Frank Costello болон түүний хэсэг нөхөд олон жилийн турш бүхнийг хийж байлаа. Удалгүй энэ бүх зүйлс дуусч Иреландын нийгэм тэс өөр болж дээд эрх мэдэлтнүүд мэдэлээ өгч хууль цаазыг чангатгаснаар ямар ч хүний наймаа хар тамхи худалдаалах бололцоогүй болж. Энэ үед Frank Costello Америкт ирэх бөгөөд тэрбээр Sullivan гэх эцэг эхгүй бүтэн өнчин нэгэн жаалын асран хамгаалагч нь болжээ.Түүний гол санаа нь ирээдүйд чиглэсэн бөгөөд 20 жилийн дараа өөрийг нь гэх цагдаа буюу нийгмийн зохицуулагчтай болох асуудал ба тэр үед мэдээж бүхнийг хийх нь тодорхой юм.Энэ мөчөөс Costello хүүд өөрийн бүх муу муухай зүйлийг заах бөгөөд 18 хүрэхэд нь Массачуссетэйгийн Цагдаагын их сургуульд оруулах болно. Тэр л мөчөөс эхлэн аав хүү 2-н жинхэнэ цуст түүх эхэлнэ. За тэгээд цаашид юу болохыг та бүхэн киноноосоо үзээрэй маш сонирхолтой кино шүү.
Enjoy!!! [.::Эхлэл Цэг Ком::.]
GoGo Share Added...