Үндэсний мэдээлэл технологийн Эхлэл академи нь 2013 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортойгоор явуулж буй мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч сургалтын төв юм.
Орчин цагт хамгийн эрэлттэй, чухал мэргэжлүүд болох Программер, График болон Интерьер дизайнер, Сүлжээний администратор гэх мэтчилэн маш олон чиглэлээр элсэлтүүдээ авдаг.
Нийт сургалтын 6 лабаротори болон 190 орчим сургалтад зориулсан тоног төхөөрөмж,
мэргэжлийн түвшний 20 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
Бидний зорилго
Дэлхий даяар технологийн дэвшил асар хурдацтай хөгжиж буй энэ үед
мэдээллийн технологийн боловсролыг Монгол орон даяар түгээх,олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшний боловсролыг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Цаашлаад дэлхийн тавцанд өрсөлдөхүйц хэмжээний боловсон хүчинг бэлтгэх нь бидний ирээдүйн зорилго билээ. 
Бидний зорилт
- Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хэтийн төлөвт нийцүүлэн, бүтээлч сэтгэлгээтэй, мэдээлэл харилцаа холбооны шинэ дэвшилд үнэлгээ, дүн шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн, зах зээлд хүртээмжтэй өргөн хүрээний мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэнэ.
- Системтэй цогц мэдлэгийг олгох замаар Программ хангамж, График дизайны чиглэлээр бие даан бүтээл хийх өөрийгөө хөгжүүлэх, Программчлалын хэлийг бүрэн эзэмшсэн, веб хөгжүүлэлтийн, дизайны шэнэлэг санаа, түүний үр дүн нь үндэсний болон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц боловсон хүчинг бэлтгэнэ.
- Мэдээлэлийн технологийн үйл явц, хүчин зүйлс Программ хоорондын уяалдаа холбоог загварчилж, эдийн засаг болон тулгарах асуудлуудыг шийдэх шийдэлийг олж бүх төрлийн гаргалгааг олж дэлхий нийтэд ашиглаж чадах судлаачидийг бид бэлтгэнэ. 
Бидний амжилт
Багшийн эрдэм шавиас гэдэгтэй адил бид 8 жилийн хугацаанд нийт 4500 орчим амжилттай төгсөгч төгсгөж, 1200 орчим төгсөгчийг ажлын байранд зуучилсан байна. 
Элсэгчидийн тоог оноор нь харуулах аваас:
- 2013 он - 188
- 2014 221
- 2015 315
- 2016 436
- 2017 552
- 2018 746
- 2018 789
- 2019 927
- 2020 356+

Мөн бид бүхэн дараах мэргэжлийн ангиудад элсэлт авдаг болно.
Үүнд:
- Программ хангамж 
- График дизайн 
- Python language
- Интерьер дизайн 
- Вэб мастер
- Электроник 
- Сүлжээний админ  

Яагаад заавал EHLEL ACADEMY гэж???
Дэлхийн аль ч өнцгөөс хүссэн газартаа ажиллаж болно гэвэл та итгэх үү??
Хайртай гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөнгөө, гэрээсээ ажлаа хийх боломж таньд байна.
Тэгэхийн тулд яах вэ гэж үү??? Хариулт нь мэдээж мэдээллийн технологи…
Дээрх мэргэжлүүдийг сурахад та заавал их дээд сургуульд олон жил сурч,цаг хугацаагаа алдаж, их хэмжээний төлбөр төлөх гэж яараад хэрэггүй…
Харин хямд зардлаар, богино хугацаанд, маш том мэдлэгийг авах боломжийг бид таньд олгож байна. 

Холбогдох утас: +976 8079-0959 , 8919-9933
Хэрэв та Эхлэл Академийн вэб сайтад зочлох бол энд дарна уу (www.ehlel.academy)