Бидний тухай
Эхлэл электроникс 2017 онд байгуулагдан электрониксийн чиглэлээр үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг ЭХЛЭЛ БРЭНД-ийн салбар охин компани юм. Дэлхийн зах зээлд Монгол гэдэг нэртэй цуг уул уурхай, алт, нүүрс гэх мэт түүхий эдийн бүтээгдэхүүн биш харин эсрэгээрээ техник технологийн бүтээгдэхүүнийн нэр цуг явдаг болход хувь нэмэрээ оруулах, Монголыг илэрхийлэл нэмүү өртөг шингээдэг, үйлдвэрлэдэг бүтээдэг брэндүүдийн "Эхлэл" нь болж түүчээлхийн төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл Япон брэнд гэхээр та юу төсөөлдөг вэ? эсвэл Америк, эсвэл Солонгос брэнд. Япон брэнд гэхээр Toyota, Солонгос брэнд гэхээр Samsung гэх мэт тухайн улсын алдарт технологи бүтээгч нар улсынхаа нэртэй салшгүй цуг явдаг шиг #ehlel гэсэн нэр нь Монголыг сурталчилдаг технологийн брэнд болох нь бидний зорилго, гол очих цэг юм. Бид нар чухамхүү алт ухдаг, мөнгө зээлүүлж хүүгээр нь өсдөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түүхий эдийг дамалдаг "Монгол бизнес" - ийн арга барилд өөр чиг хандлагыг бий болгож зөвхөн баялаг бүтээдэг, технологи үйлдвэрлэдэг, экспортлодог Дэлхийд гарах Монгол бизнес бий болгохын төлөө чармайж буй нь бидний философи юм. Бид бүхэн төр засгаас нэг ч удаагийн хандив тусламж болон зээл, тендэр авч үзээгүй бөгөөд "Өрсөлдөөнд шудрагаар ялж, чадамжаа нэмэгдүүлэх" гэсэн энгийн зарчимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг болно.
Утас: + 976 7500-2979
E-Mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж, Юнион Бюлдинг А-801
Фэйсбүүк: http://facebook.com/ehlel

Үйлдвэрлэл /Үйлдвэрийн алба/
Монголд анхны иж бүрэн тоноглолт үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй, угсралтын үйлдвэр 2019 оны 9 сарын 19нд байгуулан Electronics, цахилгаан барааны чиглэл болох гар утас дагалдах хэрэгсэл mobile accessories төрлөөр USB Cables, Earphone, Bluetooth Earphone, Adapter Charger,  10 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт 14 төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, 30 гаруй үйлдвэрийн ажилчид.
Утас: 8909-2449 8078-1858
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин 1-2 Эхлэл Электроникс үйлдвэр байр

Худалдаа, Борлуулалт /Борлуулалтын алба/ ShowRoom
Ehlel Electronics Brand-ын  бүтээгдэхүүнүүдийг 700 гаруй албан ёсны борлуулагч, байгууллагуудтай хамтран ажиллан Монголын зах зээлд Улаанбаатар хот болон 21 аймаг хөдөө орон нутгаар түгээгдэн борлуулан худалдаалах 30 ажилчдын бүрэлдхүүнтэй Борлуулалтын алба юм.
Утас: 8011-1212 8870-1212
Mail : This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Show Room дэлгүүр : Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-r хороо, 2-р хороолол, 4 байр 2 тоот