Арга хэмжээ зохион байгуулалт, ном товхимол хэвлэл, видео зурган контент болон маркетинг менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эхлэл Мотивац ХХК нь 2019 оны 8 сард үүсгэн байгуулагдсан. Эхлэл Брэндийн салбар болох тус компаний эрхэм зорилго нь залуу үеийнхэнд урам зориг, эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүлэл түгээж эерэг, зөв, зорилготой, утга учиртай амьдрал руу уриалан дуудаж, эх орныхоо ирээдүйн хөгжил, сайн сайханд хувь нэмрээ оруулах юм.  
Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд тус компани нь видео болон зурган контент бүтээж өөрсдийн вебсайт болон сошиал медиа сувгуудаар олон нийтэд түгээдэг. Мөн энэ чиглэлийн арга хэмжээ, уулзалт, сургалт, семинар зэргийг зохион байгуулдаг. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш Улаанбаатар болон орон нутагт нийт 10 гаруй уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байна. 
Мөн урам зоригийн нийтлэлүүд бүхий ном товхимол хэвлэж гаргадаг. Тус байгууллагаас эрхлэн гаргасан The Nom, Хэн гэдгээ үзүүлээд өг 1, 2-р номнууд нь уншигчдын талархлыг хүлээж, номын дэлгүүрүүдэд бестселлэр болсон юм. Мөн өөрсдийн брэндийн бараа бүтээгдэхүүнүүд буюу тэмдэглэлийн дэвтэр, гар утасны гэр, календарь, богино цамц зэргийг үйлдвэрлэн гаргаж худалдаалахаар төлөвлөж байна. 
Цаашдаа Эхлэл Мотивац нь контент, арга хэмжээ болон хэвлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж чанаржуулахыг зорьж байна. Мөн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүндтэй, танигдсан байгууллагуудтай хамтарч дэлхийн зах зээл рүү нэвтрэн монгол үндэсний контентийг таниулж брэнд болгохыг зорьж байгаа юм.  
АЛСЫН ХАРАА: Монголын хүүхэд, залуусийн ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлж, өөрийгөө хөгжүүлж, хийж бүтээх, шинийг санаачлах урам зоригийг хурцлан бадрааж, түүгээрээ дамжуулан эх орныхоо ирээдүйн сайн сайханд эерэг хөрөнгө оруулалт хийх.  
ЭРХЭМ ЗОРИЛГО: Урам хайрлаж, ухаарал бэлэглэж, сэтгэлийн хат, зөв хандлага, ёс зүйд уриалж, чиглүүлсэн чанартай, үнэ цэнэтэй, оригинал видео, зурган болон текстэн контентийг бэлтгэн, тогтмол давтамжтайгаар аль болох олон Монгол залууст үр дүнтэйгээр хүргэх. 

Эхлэл Мотивац ХХК - 
Эхлэл Мотивац ХХК-н үйл ажиллагааны вэб сайтад зочлох бол энд дарна уу (www.ehlelmotivation.com)