Powered by People
Ehlel Group
EN / МН

Үүсгэн байгуулагчийн захидал

Ч. Батзаяа — Эхлэл группийн үүсгэн байгуулагч

Эрхэм хүндэт харилцагч, хөрөнгө оруулагч, түншүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Ehlel брэнд нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний хөрөнгө оруулалттай, тогтвортой өсөлтийг эрхэмлэсэн групп компани болон хөгжиж, өнөөдөр 7 салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Бидний энэхүү өсөлт хөгжил нь зөвхөн бизнесийн цар хүрээг тэлэхээс гадна нийгэмд бодит үнэ цэнэ бүтээх, шинэ үеийн залуусын оролцоог дэмжих зорилготой уялдаж ирсэн билээ.

Бид шинэ үеийн төлөөлөл болж, тогтсон хандлагыг шинэчлэн өөрчилж, ухаалаг, инновацлаг шийдлүүдийг бодит бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингээн хэрэглэгчдэдээ хүргэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд бид бүхий л үйл ажиллагаандаа судалгаанд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн стратеги төлөвлөлт, мэргэжлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байна.

Мөн бид 2022 оноос хойш дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг бий болгон, зах зээлд өрсөлдөхүйц өгөөжийг хүртээхийг зорин ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бүртээ эрсдэл, өгөөж, хөрвөх чадварын оновчтой тэнцвэрийг хангаж, бодит үнэ цэнийн өсөлтийг хамтдаа бүтээхийг эрхэмлэж байна.

Цаашид ч бид «Powered by People» үнэт зүйлдээ үнэнч байж, хүний хөгжлийг дэмжсэн, инновацид суурилсан шийдлүүдээр дамжуулан Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан үндэсний технологийн групп компани болон хөгжихийг зорин ажиллах болно.

Хүндэтгэсэн, Ч. Батзаяа