Эхлэл Вижн Девелопмент
Live in Smart & Simple
Үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын шийдэлтэй уялдуулна. Monastery Tower, Golden Sunrise City төслүүдийг хөгжүүлэгч.
Үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын шийдэлтэй уялдуулан, хамгийн оновчтой загварыг нэвтрүүлж буй «Ehlel Vision Development» ХХК нь «Monastery Tower» төслийг амжилттай хөгжүүлэн, тус салбарт шинэ өнгө төрх бий болгон ажиллаж байна.
Бид зөвхөн орон сууц барих бус, хөрөнгө оруулагчдад үнэ цэнийн өсөлт, тогтвортой өгөөжийг бий болгох санхүүгийн шийдэл, үйлчилгээний шинэ стандартыг тодорхойлж буйгаараа онцлог.
Хотын төвийн үнэ цэнтэй байршилд, орчин үеийн архитектур төлөвлөлт, ухаалаг зохион байгуулалт, дэвшилтэт инженерийн шийдлийг хослуулснаар амьдралын чанарыг сайжруулах бүтээн байгуулалтын ажлаа ийнхүү эхлүүллээ.
Зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчийн хэрэгцээг гүнзгий судлан, «Live in Smart & Simple» үзэл баримтлалын хүрээнд шинэ үеийн тансаг шийдэл бүхий орчныг цогцоор нь хэрэгжүүлсээр байх болно.
Үйл ажиллагааны чиглэл
- — Monastery Tower — бизнес зэрэглэлийн төсөл, 55% борлогдсон
- — Golden Sunrise City — 88 айлын ухаалаг хотхон
- — Хөрөнгө оруулагчдад үнэ цэнийн өсөлт, тогтвортой өгөөж
- — Орчин үеийн архитектур, дэвшилтэт инженерийн шийдэл