Helios Cocktail Bar
Улаанбаатарын заавал очиж үзэх топ коктейль баруудын нэг
Худалдаа, үйлчилгээ
2024 онд байгуулагдсан
2024 онд Премьер Өү Ди ХХК-ийн хүрээнд байгуулагдсан. Грекийн нарны бурхны нэрээр нэрлэгдсэн, сэргэн мандалтын үеийн интерьер, signature коктейлиэрээ онцлог.
Helios Cocktail Bar нь 2024 онд ЭХЛЭЛ ХОЛДИНГ-ийн охин компани болох Премьер Өү Ди ХХК-ийн хүрээнд байгуулагдаж, 2025 онд зочлох үйлчилгээний салбарт шинэ өнгө төрхөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Улаанбаатар хотын төвд байрлах тус бар нь эртний Грекийн нарны бурхан «Helios»-ийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд дулаан, дотно уур амьсгал, өвөрмөц интерьер, чанартай үйлчилгээгээрээ онцлог юм.
Богино хугацаанд тогтмол үйлчлүүлэгчидтэй болж, Улаанбаатар хотын заавал очиж үзэх топ коктейль баруудын нэг болон танигдаад байна.
Үйл ажиллагааны чиглэл
- — Сэргэн мандалтын үеийн урлагийн элементүүд шингэсэн орчин
- — Чадварлаг бартендеруудын урласан signature коктейль
- — Өндөр зэрэглэлийн европ хоол
- — Ховор төрлийн уух зүйлс